Хүүхэддээ ийм нэр өгч болохгүй
Хүүхэддээ ийм нэр өгч болохгүй
Дэлхийн улс орнуудад хүүхэддээ ийм нэрс өгөхийг хориглодог байна. Тодруулбал, Данид хүүхэддээ анус гэж нэрлэхийг хориглосон заалт байдаг.
Дэлхийн улс орнуудад хүүхэддээ ийм нэрс өгөхийг хориглодог байна. Тодруулбал, Данид хүүхэддээ анус гэж нэрлэхийг хориглосон заалт байдаг.
Франц
Францад дөнгөж төрсөн хүүхдийн нэрийг бүртгэж авахдаа орон нутгийн шүүхээр ордог байна. Хэрвээ эцэг эхээс өгсөн нэр тухайн хүүхдийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзвэл хориглох заалттай.
Францад хориглосон нэрс:
1. Nutella/Италийн хүнсний брэндийн нэр
2. Strawberry/Гүзээлзгэнэ
3. Daemon/Нэг төрлийн чөтгөрийн нэр
4. Prince William/Их Британийн ханхүү
5. Mini Cooper/Автомашин
Герман
Германд аль болох хүйсийн төвийг сахисан нэр өгөхийг хориглодог. Түүнчлэн эцгийн нэрийг давхар өгөхийг хориглодог. Ямар нэг брэнд, бүтээгдэхүүний нэр өгөхийг, мөн хүүхдийн амьдралд сөрөг нөлөө өгөх нэрийг хориглох юм.
Германд өгөхийг хориглодог нэр:
1. Matti/Хүйсийн төвийг сахисан нэр гэж үздэг.
2. Osama bin Laden/Зартай алан хядагч.
3. Adolf Hitler/Нэртэй дарангуйлагч.
4. Kohl/канцлер асан.
5. Stompie/Өмнөд африкийн хүчирхийлэгч.
Исланд
Исландад хэрвээ эцэг эхийнх нь аль нэг гадаад үндэстэн бол зургаан сарын дотор улсын бүртгэлд хүүхдээ бүртгүүлэх ёстой аж. Хэрвээ сонгосон нэр нь батлагдсан нэрсийн жагсаалтад байхгүй бол нэрийн хороогоор орж, батлуулах учиртай. Энэ улсад цагаан толгойд нь байдаггүй C,Q болон W-гаар эхэлсэн нэр өгөхийг хориглодог аж.
Исландад хоригдлогдсон нэр:
1. Zoe
2. Harriet
3. Duncan
4. Enrique
5. Ludwic