Дэлхийн өв - Морин хуур

2003 онд ЮНЕСКО Монголын уламжлалт "Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг"-ийг “Хүн төрөлхтний аман болон утга соёлын шилдэг дээж”-ээр тунхаглаж, 2008 онд хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэсэн байдаг.

Ундармаа Отгонбаатарын
Зохиосон Ундармаа Отгонбаатарын(User Generated Content*)User Generated Content is not posted by anyone affiliated with, or on behalf of, Playbuzz.com.
хэзээ 2017 оны 3-р сарын 29
1

Үүсэл гарал

Хөгжим судлаачид Морин хуурыг эртний Ойрад Монголын нумт, чавхдаст хөгжмийн зэмсэг болох “икэл”-ээс гаралтай гэж үздэг. Хожим нь морин толгой дүрслэн урлаж морин хуур хөгжим үүссэн ба шанаган хэлбэртэй болон дөрвөлжин модон дээр арьс ширлэж, адууны сүүлээр чавхдас татан нумаар хөрөөдөн тоглодог байж. Морин хуурын үүсэл болсон уг шанаган хуур өдгөө ч Баруун Монголд байсаар буй.

2

Морин хуурын бүтэц

Морин хуур нь иш, цар, нум гэсэн гурван хэсгээс бүтдэг. Ишний дээд хэсэгт морины толгойн сийлбэр, хөглөгч чих, цар, ишний дээд талаас царны доод хэсэг хүртэл үргэлжлэх чавхдас буюу хялгас, иш царнаас хялгасыг хөндийрүүлэгч дээд доод тэвх буюу марнууд, чавхдасыг хөрөөдөгч нумнаас бүрдэнэ.

3

Дууны цар хүрээ

Морин хуурын цар хүрээ нь бага октавын "фа"-гаас 3-р октавын "фа" хүртэл байдаг.

4

Өөрчлөлт

Цаг үеийн шаардлагаар хөгжмийн зэмсгийн мастерууд уламжлалт морин хууранд өөрчлөлт оруулжээ. Модон цартай болгож, морины сүүлийг нейлон утсаар орлуулан чавхдас хийснээр яруу тод болсноор тайзан дээр буюу хөдөө талд хөгжимдөхөд тохирохуйц болон өөрчлөгджээ.

5

Хамгийн том хуур

Орхон аймгийн “Тэнгэрийн хуур” морин хуурын урлангийн урлаач Ч.Энхжав 1.6 метр өргөн цартай, 5.9 метрийн урт морин хуур урласан нь хамгийн том морин хуураар тодроод буй. Нэг ч хадаас оруулахгүй нааж, углуургадаж бүтээсэн уг хуурын чавхдасыг нь урлахад 22 мянган метр утас орсон байна.

6

Хөшөө

Хамгийн том морин хуурын хөшөө Дундговь аймгийн Өлзийт суманд бий. 2007 оны долдугаар сард тус аймгийн соёл амралтын хүрээлэнд бүтээн залсан уг хөшөө 7.5 м өндөр, 1.5 м өргөн, 40 см зузаан. Уран сийлбэрч Ө. Анхбаяр, дархан Л. Цогцол нарын бүтээсэн уг хуурын толгойг модоор сийлбэрлэн гаргаж, хуурын чавхдасыг троссон төмрөөр, их биеийг нь лист төмрөөр хийж бор шаргал өнгийн бронзон будгаар будсан байдаг.

7

"Морин хуур" цогцолбор

youtube embed goes here!

2013 онд "Морин хуур" цогцолборын төслийг анх олон нийтэд танилцуулж байсан билээ. 300 орчим сая ам.долларын хөрөнгөөр барих уг морин хуурын цамхагийн өндөр 309 метр бөгөөд

8

Ерөнхийлөгчийн зарлиг

2002 онд Ерөнхийлөгч "Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай" зарлиг гаргаж, жил бүрийн Цагаан сараар Төрийн их хан хуурын сүлд аялгууг эгшиглүүлэхийн хамт морин хуурын хүндэтгэлийн тоглолтыг радио, телевизээр улс орон даяар нэвтрүүлж байх шийдвэрлэсэн.

These are 10 of the World CRAZIEST Ice Cream Flavors
Created by Tal Garner
On Nov 18, 2021