Бүх төрлийн жимсний чанамал хийх арга

Өглөө, өдрийн хоолонд талх, нарийн боовны амттай хачир болдог зүйл бол жимсний чанамал билээ. Айл болгоны хөргөгчинд ямар нэгэн төрлийн жимсний чанамал байж байдаг шүү дээ. Тэгвэл жимсний чанамалыг хэрхэн хийх жорыг танд хүргэе.

Ялгуун Таяр
Зохиосон Ялгуун Таяр (User Generated Content*)User Generated Content is not posted by anyone affiliated with, or on behalf of, Playbuzz.com.
хэзээ 2016 оны 8-р сарын 9
1

Ямар жимс сонгох нь таны дур

Эхлээд жимсний чанамал хийх жимсээ сонгоорой. Ямар ч төрлийн жимс байж болох ба ханиад томуу ихтэй хүйтний улиралд эрүүл мэндээ бодоод нэрс, аньсны чанамал хийхийг санал болгож байна.

2

Сонгосон жимсээ сайтар цэвэрлэх

Ингээд сонгосон жимсээ угааж, навчыг цэвэрлэж аваарай.

3

Жимсээ чанахад бэлтгэх

Хэрвээ танд автомат холигч байгаа бол чанамал хийх бүх жимсээ миксердээрэй. Ингэснээр чанамал хийхэд илүү хялбар бас нарийн ширхэгтэй сайхан чанамал болох учиртай.

4

Санамж

Харин автомат холигч байхгүй бол жимсийг няцлагч эсвэл нухагч ашиглан бяцлана. Аньс, нэрс гэх мэт нарийн жижиг ширхэгтэй жимсээр чанамал хийж байгаа бол заавал ингэж няцлах шаардлагагүй бөгөөд чанамалыг чанах явцад зөөлөрч нялцаадаг.

5

Буцалгах

Жимсийг няцалсны дараа саванд хийж дээрээс нь нимбэгний шүүс, 50-80гр элсэн чихрийг хийж хуванцар эсвэл модон хутгуур, сэрээгээр тойруулж зөөлөн хутгаж буцалгана. Энэ үед галын хэмийг дунд дээр тааруулаарай. Буцалсны дараа дахин 50гр элсэн чихрийг хийж хутгана. Галын хэмийг зөөллөж зөөлөн хэм дээр буцалгаарай.

6

Амт

Ингээд халуун чанамалаас үе үе халбагаар амсаж үзээд элсэн чихэр нэмэхээр бол нэмж, дахин жоохон буцалгаад санаандаа тохируулж хийгээрэй. Алим, тоор зэрэг жимсээр хийсэн чанамал амттай болдог ба дээрх аргаар хийнэ. Мөн чанамалыг өтгөн биш шингэн болгомоор байвал халуун буцалсан ус хийж хутгаарай. Хэр чихэрлэг, нялуун амттай болгохыг та өөрөө мэд.

7

Хадгалах

Таны чанамалны чихэрлэг, амт яг таарсан гэж үзвэл галаас гаргаж халуунаар нь варианы шилэнд хийж сайтар таглаад сэрүүн газар хөргөөрэй.

8

Амтархан идэх мөч

Ингээд жимсний чанамал хөрсний дараа шууд хүнсэндээ хэрэглэхэд бэлэн боллоо.

These are 10 of the World CRAZIEST Ice Cream Flavors
Created by Tal Garner
On Nov 18, 2021