Хурууны уртаар зан чанараа шинжихүй

Гарын хурууг нь хараад л хүний зан чанарын тухай олон зүйл мэдэж болдог гэвэл та итгэх үү?

Зүүн гараа дэлгээд ажиглаарай. Ядам хуруу, долоовор хуруу өөр өөр урттай, эсвэл адил урттай байна уу? Доор A, B, C хувилбараас аль тохирох зургийг нь сонгоод өөрийнхөө талаар мэдэж аваарай!

Tusgalt.com
Зохиосон Tusgalt.com (User Generated Content*)User Generated Content is not posted by anyone affiliated with, or on behalf of, Playbuzz.com.
хэзээ 2017 оны 3-р сарын 29

Гараа дэлгээд ядам, долоовор хурууны аль нь урт (эсвэл адил урттай) болохыг ажиглаад аль тохирох зургийг сонгоорой!

Дур булаам, прагматик нэгэн

Дур булаам, прагматик нэгэн

Хүмүүс тантай сээтгэнэдэг, таныг сээтэн хаяхад дургүйцээд байдаггүйг та анзаардаг уу? Тэгвэл таны ядам хуруу долоовор хуруунаас урт байдагт хамаг учир байна.

Та бол өөртөө итгэлтэй дур булаам нэгэн. Шийдэмгий, эрсдэлтэй алхам хийх дуртай. Энэ нь үр өгөөжөө өгдөг. Зарим нэг нь таныг бага зэрэг түрэмгий гэж тодорхойлж магадгүй. Гэхдээ юу хүсэж байгаа мэдэж байгаа бол шийдэмгий байхын буруу нь юу байх билээ?!

Хэрвээ энэ таны зан чанарт тохирохгүй мэт сонсогдож байвал магадгүй амьдралдаа өөрчлөлт хийж, дотроо нуугдах зан чанараа нээж олох цаг нь болсон бололтой.

Танд тохирох мэргэжил цэрэг, худалдааны менежер, гүйцэтгэх захирал.

Өөртөө итгэлтэй, хариуцлагатай нэгэн

Өөртөө итгэлтэй, хариуцлагатай нэгэн

Та бол өөртөө итгэлтэй, аливаа асуудалд маш хариуцлагатай ханддаг сахилга бат сайтай хүн. Энэ нь таны долоовор хуруу ядам хуруунаас чинь урт байдагтай холбоотой.

Танд бусдыг удирдах төрөлхийн авьяас байдаг. Асуудал үүсэхэд та нөхцөл байдлыг гартаа авч бусдыг удирдан дагуулдаг. Ур чадвартай, тайван зантай, өөртөө итгэлтэй. Хүмүүс таны үгийг сонсох хандлагатай.

Хэрвээ энэ таны зан чанарт тохирохгүй мэт сонсогдож байвал магадгүй амьдралдаа өөрчлөлт хийж, дотроо нуугдах зан чанараа нээж олох цаг нь болсон бололтой.

Танд тохирох мэргэжил улс төрч, өөрийгөө хөгжүүлэх номын зохиолч, багш.

Зөөлөн сэтгэлтэй, тусархуу нэгэн

Зөөлөн сэтгэлтэй, тусархуу нэгэн

Хүмүүс чамд итгэж, хэнд ч яриагүй нууцаа дэлгээд байдаг уу? Энэ нь таны ядам, долоовор хуруу адил урттай байдагтай холбоотой.

Та ярихаасаа илүү бусдын яриаг сонсож, ойлгож чаддаг нэгэн. Энэ зан чанар бусдыг өөрийн эрхгүй татдаг. Тантай уулзсан хүмүүс дотно, халуун дулаан уур амьсгалыг мэдэрдэг. Та бол өр зөөлөн, бусдын итгэлийг хүлээсэн, тусархуу нэгэн.

Хэрвээ энэ таны зан чанарт тохирохгүй мэт сонсогдож байвал магадгүй амьдралдаа өөрчлөлт хийж, дотроо нуугдах зан чанараа нээж олох цаг нь болсон бололтой.

Танд тохирох мэргэжил эмч, сувилагч, нийгмийн ажилтан.

These are 10 of the World CRAZIEST Ice Cream Flavors
Created by Tal Garner
On Nov 18, 2021