Дуртай өнгийг чинь таая!

Үр дүн нь таныг гайхшруулж магадгүй.

Tusgalt.com
Зохиосон Tusgalt.com (User Generated Content*)User Generated Content is not posted by anyone affiliated with, or on behalf of, Playbuzz.com.
хэзээ 2017 оны 3-р сарын 29

Та өөрийгөө юу гэж тодорхойлох вэ: интроверт үү, эсвэл экстроверт үү?

Таны дуртай дарс?

Та спортоор хичээллэх дуртай юу?

Та хоногийн аль цагт хамгийн бүтээлч байдаг вэ?

Хаана амьдрах дуртай вэ?

Аль нь танд таалагдаж байна?

Та ном унших дуртай юу?

Доорхи хоёр амьтнаас алийг нь сонгож тэжээх вэ?

Ягаан

Ягаан

Таны дуртай өнгө ЯГААН!

Та бол сайхан сэтгэлтэй, энэрэнгүй, өрөвч нэгэн. Та тун найрсаг, тусархаг. Таны энэрэнгүй, сайхан сэтгэл ямар ч хүнийг өөрийн эрхгүй татдаг. Та маш өөдрөг үзэлтэй нэгэн бөгөөд хүний аль сайн талыг нь олж хардаг.

Заримдаа хэтэрхий гэнэн зан чинь асуудалд оруулчих гээд байдгийг эс тооцвол та бол хүний сайхан сэтгэлийн төгс жишээ.

Хөх ягаан

Хөх ягаан

Таны өнгө бол ХӨХ ЯГААН!

Та бол маш мэдрэмтгий, өрөвч сэтгэлтэй, тусархаг нэгэн. Та шийдвэр гаргахдаа бодол, логикоо дагахаасаа илүү сэтгэл зүрх, зөн билгээ дагадаг. Та шинэ зүйл туршиж үзэхэд хэзээд бэлэн байдаг, эрх чөлөөг эрхэмлэгч.

Таны сэтгэл зүрх их амар амгаланд оршдог бөгөөд энэ нь таны эргэн тойрныхонд тайтгарлыг авчирдаг.
Таны бүтээлч зан, хийсэн бүтээлээ бусадтай харамгүй хуваалцдаг чанарыг бусад хүмүүс өндрөөр үнэлдэг.

Заримдаа та нууцлаг нэгэн болж хувиран, нууцаа хэнд ч хэлэхгүйгээр хав дарах хандлагатай болдог. Гэвч энэ нь таны бусдын сэтгэлийг зовоохгүй гэсэн сэдлээс үүдэлтэй.

Ногоон

Ногоон

Таны дуртай өнгө бол НОГООН!

Та бол аливаа асуудал бодитоор ханддаг, өгөөмөр, энэрэнгүй, халамжтай нэгэн.

Та бусдад тусламжийн гараа сунгахад хэзээд бэлэн байдаг бөгөөд дотны хүмүүсдээ жинхэнэ хана хэрэм, түшиг тулгуур нь болдог.

Та ёс суртахууны өндөр төлөвшилтэй хүн тул аливаа шийдвэр гаргахдаа алдана гэж бараг л байхгүй. Гэвч таны сэтгэл хөдлөлөө үргэлж барьдаг, өөрийгөө хэт их хянадаг зан нь зарим талаараа тийм ч сайн зүйл биш шүү. Хаяа ч болтугай сонор сэрэмжээ сулруулаад, сэтгэл хөдлөлдөө захирагдаж яагаад болохгүй гэж?!

Цэнхэр

Цэнхэр

Таны дуртай өнгө бол ЦЭНХЭР!

Та дотроо тооцоотой нэгэн. Сайтар бодож байж л ярьдаг, их тайван, бусдын сэтгэл хөдлөлийг маш сайн мэдэрдэг. Өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ сайтар ажиглан, сайтар тунгаасны эцэст илэрхийлдэг зан чинь бусдыг бага зэрэг гайхшруулдаг боловч эцсийн дүндээ тэд таны сэтгэл санаа ямар байгааг маш тодорхой мэдэж авах болно.

Та бүх зүйл эмх замбараатай, дэг жаягтай байхад дуртай. Анхаарлын төвд байх дургүй, бусадтай аль болох зөрчилдөхгүй байх зарчмыг баримталдаг.

Зөв таасан уу?

Бор

Бор

Таны дуртай өнгө бол БОР!

Та бол шударга, итгэлтэй, даруухан нэгэн. Гэр бүл, найз нөхөд чинь таны амьдралд томоохон байр суурь эзэлдэг. Энэ нь таны үнэнч, бусдад халамжтай, тусархаг зантай чинь нягт холбоотой.

Та амьдралыг бүхэлдээ томоохон тэмцэл гэж хардаг бөгөөд өөр дээрээ хэтэрхий их хариуцлага үүрэх гээд байдаг сул талтай. Хаяа ч болтугай хариуцлага, бэрхшээлээ умартаад, амьдралаас зүгээр л таашаал авч байх хэрэгтэй шүү.

Улбар шар

Улбар шар

Таны дуртай өнгө бол УЛБАР ШАР!

Та бол маш элгэмсэг зөөлөн, нөхөрсөг нэгэн. Та хүмүүсийн дунд байх дуртай, маш нийтэч. Ямар ч хүн тантай уулзаад хуучны дотно найзтайгаа байгаа мэт тийм ая тухыг мэдэрдэг.

Та түрэмгий биш боловч өөртөө итгэлтэй, аливаад шаргуу зантай. Ганцаардлаас их айдаг бөгөөд ганцаараа үлдэхээрээ сэтгэлээр унах хандлагатай. Хаяа ч болтугай чимээ шуугианаас холдож, дотоод хүнтэйгээ ярилцаж байх хэрэгтэй шүү!

Шар

Шар

Таны дуртай өнгө бол ШАР!

Та бол баяр хөөрөөр бялхсан, хөгжилтэй нэгэн. Та маш бүтээлч сэтгэлгээтэй дээр гарын ур дүй сайтай тул жижиг гэлтгүй зүйлээр гайхалтай эдлэл бүтээж, бусдад бэлэглэх дуртай.

Заримдаа аливаад хэт сэтгэлийн хөөрлөөр хандаж, сайтар тунгаан бодолгүй томоохон шийдвэр гаргах хандлагатай. Энэ нь таныг асуудалд оруулдаг. Гэвч нэг л мэдэхэд яаж ийж байгаад л асуудлаа шийдчихсэн байдаг.

Улаан

Улаан

Таны дуртай өнгө бол УЛААН!

Та бол маш өөдрөг үзэлтэй, шийдэмгий, өөртөө итгэлтэй нэгэн. Хүмүүс өөрийн эрхгүй л таны эрч хүчтэй, дур булаам байдалд татагддаг.

Улаан өнгөнд дуртай хүмүүс дэлхий ертөнцийг өөрчлөх чадвартай. Тэд амьдралдаа сэтгэл хөдөлгөж, сонирхол татам мэргэжил сонгодог. Тэдний дунд эрэлч хайгуулч, анхдагч, зохион бүтээгчид байх нь элбэг.

These are 10 of the World CRAZIEST Ice Cream Flavors
Created by Tal Garner
On Nov 18, 2021