Хамгийн хямд нислэгийн тийз авч болох 7 авиа компани

Дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй “Low Cost Carrier” буюу хямд нислэгийн тийзийн авиакомпани байгаагаас Z24 эхний ээлжинд “AIRBUSAN”, “AIRASIA”, “EASYJET”, “TRANSAVIA”, “GERMANWINGS” зэрэг 16 авиа компанийy нислэгийн тийзийг монголчууддаа хүргэж байна.

Жаргалсүрэнгийн Солонго
Зохиосон Жаргалсүрэнгийн Солонго(User Generated Content*)User Generated Content is not posted by anyone affiliated with, or on behalf of, Playbuzz.com.
хэзээ 2016 оны 11-р сарын 28
1

AIRBUSAN

“AIRBUSAN” нь БНСУ-ын Бусан хотод байрладаг бөгөөд 2007 онд “Бусан Олон Улсын Агаарын Тээврийн Компани” нэртэйгээр байгуулагдсан ба 2009 оны 3-р сар гэхэд Эйр Бусан өрсөлдөгч авиа компани болох Корэйн Эйр-ээс илүү гарч Бусан-Жежү-ийн чиглэлд 77.7 хувийн дүүргэлттэй нисч эцэг компани болох Asiana-тай 4 чиглэлд хамтарсан нислэг үйлддэг болж маш хурдацтай хөгжиж ирсэн. Одоогийн байдлаар “AIRBUSAN”нь Airbus A320-200, A321-200 маркын 16 онгоцтойгоор олон улс, орон нутгийн нийт 23 чиглэлд нислэг үйлдэж байна.
Бусан-Улаанбаатар чиглэлд энэ оны 6-р сарын 24-ний өдрөөс нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд үнэ тарифын хувьд Монголоос Солонгос руу бусад авиа компаниудаа бодвол хамгийн хямд буюу 486.000-886.000 төгрөгийн үнэтэй нислэг хийж байна.

2

AIRASIA

1993 онд үүсгэн байгуулагдаж 1996 оны 11-р сарын 18-нд үйл ажиллагаагаа эхлүүлсэн“AIRASIA”нь Малайзын Куала Лумпурт төвтэй,Ази тивийн хамгийн алдартай, хамгийн том, хамгийн олон салбартай буюу Малайз, Индонез, Тайланд, Филиппин, Энэтхэг, Тайван гэсэн зургаан улсад салбартай, хамгийн олон ажилчидтай нислэгийн авиа компани юм. 120 гаруй чиглэлд 24 улсаар дамжин нислэг үйлддэг хувьд 2ам.доллараас 150 ам.долларын үнийг ихэвлэн санал болгодог нь зорчигчдын талархлыг ихэд хүлээж байгаа юм.

3

TRANSAVIA

“AIR FRANCE KLM” группт хамаарагдах “TRANSAVIA”нь 1965 онд Голланд улсадбайгуулагдсан бөгөөд Ихэвчлэн дээрх Голландаас эхлэлтэй европын хотууд руу, Хойд Африк, Дубай мөн орон нутгийн чиглэлүүд рүү нислэг үйлддэг ба нийт 110 гаруй чиглэлд нислэг хийдэг. Европ доторх нислэгийн хамгийн хямд үнэ нь 25€-оос эхэлж байна.

4

EASYJET

Их Британийн нийслэл Лондон хотын Лутон онгоцны буудалд байрлалтай, хямд өртөгт “EASYJET”авиа компаниаржилд дунджаар 68.6 сая хүн, 32 улсын 138 эйрпортоос 820 чиглэлд нисдэг. Ихэвчлэн Их Британиас эхлэлтэй Европын хотууд руу, орон нутгийн чиглэлүүд рүү нислэг хийдэг ба хойд Африкт 10 орчим чиглэлд нислэг үйлддэг. Эйрбус маркын 250 онгоцтой, 10000 орчим ажилчидтай ба үүнээс 2300 гаруй нь нисгэгчид байдаг байна.

5

JET2.COM

“JET2.COM”нь Их Британийн анхдагч агаарын ачаа тээврийн компани юм. 1983 онд агаараар ачаа тээвэрлэх зориулалтаар үүсгэн байгуулагдсан ба 2001 онд агаарын зорчигч тээврийн эрхээ авсан тус компани нь Ази, Европ, Америк, Австрали тивийг холбосон 216 чиглэлд 59 онгоцтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Лондон Амстердамыг холбосон чиглэл нь өдөр болгон нисдэг бөгөөд жилд дунджаар 1 сая зорчигчийг тээвэрлэдэг ба 2015 онд 5.7 сая зорчигч тээвэрлэснээрээ бас нэгэн дээд амжилтын эзэн болсон юм. Зорчигчдийн тоо, үйлчилгээнээс олох ашиг тогтмол өсч байгаа шилдэг хямд өртөгт авиа компани болно.

6

GERMANWINGS

Германы Колон хотод байрлалтай “GERMANWINGS” компани нь 2002 оны 10 сард EuroWings компаниас тусдаа гарч анх байгуулагдаж байсан. Өнөөдрийн байдлаар AirBus A319 маркын 43, AirBus A320 маркын 18 онгоц нийт 61 онгоцтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Берлинээс Ром хотын чиглэлд 30 еврогоораялах боломжийг “GERMANWINGS”таньд өгч байна.

7

RYANAIR

“RYANAIR”нь Ирландын Дублинд төвтэй, 2013 онд орон нутаг болон олон улсад хамгийн олон зорчигчид тээвэрлэсэн Европын хамгийн том авиа компаниар 2 дахь удаагаа шалгарчээ. 1984 онд байгуулагдсанаасаа хойш зөвхөн Ирландын Вотерфордоос Лондон хүртэл богино зайнд нислэг хийдэг байсан жижиг авиакомпани одоо Европын хамгийн том авиакомпаниудын нэг болон өргөжиж, 9500 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.350 гаруй бойнг 737-800 маркын онгоцыг үйлчилгээнд ашиглаж байгаа бөгөөд одоогийн байдлаар Европ, Хойд Африк, Дундад Азийн нийт 33 орны 185 чиглэлд нислэг үйлдэж байна. Та “Ryanair” авиа компанийн нислэгээр Италийн Ром хотоос Испанийн нийслэл Барселон хүртэл 52 еврогоор аялах боломжтой.

These are 10 of the World CRAZIEST Ice Cream Flavors
Created by Tal Garner
On Nov 18, 2021